Бидний тухай

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ нь 2008 онд ‘Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөн’-өөр үүсгэн байгуулагдсан, 21 аймагт салбар зөвлөлтэй, төрөөс хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төв байгууллага юм. Улсын хэмжээнд 700 гаруй ТББ-ууд гишүүнээр бүртгүүлсэн, үүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 160 гаруй ТББ байна.

Эрх барих дээд байгууллага нь хоёр жилд нэг удаа хуралддаг Үндэсний чуулган юм.

Чуулганаар МБОИЗ-ийн тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, дүрэм, төр, төрийн бус байгууллага, иргэдэд хандсан зөвлөмж, бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталдаг уламжлалтай.

МБОИЗ-ийн үндсэн чиг үүрэг

Монгол орны байгалийн доройтлыг зогсоох, хойч үедээ эрүүл аюулгүй амьдрах байгаль орчинг үлдээхэд хувь нэмрээ оруулах, төр, иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ, иргэдийг мэдээллээр хангах, үйл ажиллагааг нь дэмжих, чадавхижуулах, тогтвортой хөгжлийг хангахад иргэний нийгмийн идэвхитэй оролцоо, олон талт эрх тэгш түншлэл, хүчтэй хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг болно.

Алсын хараа

Монголын өнөөгийн нийгэм болон ирээдүй хойч үедээ байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалан өвлүүлэн үлдээнэ.

Our vision: Mongolia’s current society and future generations will preserve and inherit a balanced environment.

Unsere Vision: “Angelehnt an die nomadischen Bräuche, mit dem Selbstbewusstsein eines Hüters, verpflichten wir uns, nach dem Naturgesetz zu leben und zu handeln.”

МБОИЗ-ийн үйл ажиллагааны чиглэл

  • Иргэдийн экологи, тогтвортой хөгжил, ногоон хөгжил, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх
  • Иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, зөв дадал хандлага бий болгох санал санаачлага, ажлуудыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, манлайлах
  • Байгаль орчны асуудалтай холбоотой аливаа мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох
  • Байгаль орчныг хамгаалахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
  • Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих
  • Байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулсан иргэд, байгууллагыг дэмжиж урамшуулах, сурталчилах
  • ‘Байгаль орчны сайн засаглал’ тогтооход төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах
  • Төр, засгийн байгууллагуудтай харилцах иргэний нийгмийн эрх тэгш ‘Тогтвортой-Ногоон’ түншлэлийг дэмжих, хөгжүүлэх
  • Төр, засгийн үйл ажиллагаа болон Уул уурхай, эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хариуцлагатай болгоход төрийн бус байгууллага, иргэдийн хүчтэй хяналтын тогтолцоог бий болгох