БОАЖЯ-ны ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МБОИЗ-ийн ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.
Орчин цагт байгаль орчны засаглалд тулгуурлан хөгжлийн бодлогоо ярих цаг нэгэнт болсон. 21 аймагт салбартай, дэргэдээ эрдмийн зөвлөл, ногоон парламенттай Байгаль орчны ТББ-уудын шүхэр байгууллага МБОИЗ-ийн зүгээс үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч илүү үр дүнтэй ажиллахыг зорьж байна. Тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээн хор хохирол дагуулсаар байна.
- Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидийн дараа орж дулаарал 2.1 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2 дахин нэмэгдсэн
- Газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд орж, 76%-ийн цөлжилттэй
- Манай улсаас гаралтай орон нутгийн иргэдийн аж ахуй амьдралд асар өндөр хохирол учруулдаг шар түйрэн 30 жилийн өмнө 2-9 удаа болдог байсан бол одоо 50 өдөр болж огцом нэмэгдсэн.
- 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь цэвдэгтэй байсан бол 2015 онд 29.3% болж тасалданги буюу алаг цоог тархалттай болсон.
- 2019 оны тооллогоор 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 519 рашаан ширгэсэн гэх мэт олон аюулыг дурдаж болно.
БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга МБОИЗ-ийн төлөөлөл тэргүүн С.Амгаланбаатар, гүйцэтгэх захирал Т.Цэрэн нарыг хүлээн авч уулзаж яамны зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаа мэдэгдэв.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024, Алсын хараа-2050 гэх мэт нэгэнт гарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд, мөн буруу бодлого шийдвэрийг таслан зогсооход иргэдийн нэгдэл ТББ-ын дэмжлэг, оролцоо маш чухал.
Бидний зүгээс байгаль орчинд тулгамдаж буй асуудалд боловсруулсан гарц шийдэл, хийж хэрэгжүүлсэн туршлага, хүний нөөц боломж байгаа билээ. Түүний заримыг нь уулзалтдаа дурьдаж, тодорхой саналуудаа хэлэв.