НОГООН ПАРЛАМЕНТЫН ХУРАЛ БОЛЛОО.
Ногоон Парламентын 2022 оны шинэ тэргүүлэгчдийн анхны хуралдаан 2022 оны 2-р сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороо SPS Building Оффис 4-н давхар 406 тоот, “Чинагийн Галсан Сан”-ийн байранд боллоо.
Хуралдаан танхимаар болон онлайнаар явагдаж МБОИЗ-ийн Ногоон парламентын тэргүүлэгчдийн 2022 оны бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулах, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх, сар бүрийн хурлын товыг тогтох, хуулийн төсөл хэлэлцэх зорилготой боллоо. ТББ-ын тухай шинэчилсэн хуулийн төсөл (Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хууль) хэлэлцэх явцад судлах шаардлагатай гэсэн шийдвэр гарч 3-р сарын хурлаар дахин хэлэлцэхээр хойшлуулав.
Мөн НП-ын тэргүүлэгчдэд нэгдсэн нэг мэдээллийг өгөх зорилгоор 2-р сард хурлыг дахин зарлаж тулгамдаж байгаа асуудлуудын талаар судлаачдаас мэдээлэл сонсохоор боллоо.