Заган шугуй, заган ой үргэлжлэх их говь
Наранасэвстэйн боомт орох замын дагуу ийм Заган ой их элбэг таарлаа. Зурган дээр харвал тавих гэж буй боомтын зам дагуу бараг тэр чигтээ заган ойтой байгааг харж болно.
Заг ( Haloxylon ammodendron ) мод зөвхөн төв Азид ургадаг, 100 кг заг 80 кг чулуун нүүрстэй дүйцэх илчлэг ялгаруулдаг “ургаа нүүрс” юм. Монголын ойн нөөцийн 15% бүрдүүлдэг бөгөөд элсний нүүдлийг тогтоон барихаас гадна үндэс нь 5 м гүн, тал тал тийш 5-10 м салаалан ургадаг учир ямар ч салхинд тэсвэртэй.





