Удирдах зөвлөл:
МБОИЗ-ийн гишүүн ТББ-уудын үндэсний чуулган 2014 оны 11 сарын 24-ны өдөр хуралдсанаас хойш МБОИЗ-ийн Удирдах зөвлөл 2 удаа хуралдав. Удирдах зөвлөлийн хурлаар МБОИЗ-ийн ажлын албаны бүтэц, орон тоог хэлэлцэн, МБОИЗ-ийн шинэчилсэн дүрмийн дагуу дараах журмуудыг боловсруулан баталсан байна. Үүнд:
- УЗ-ийн гишүүдийн ажиллах журам
- Төрийн болон ТББ, олон улсын байгууллагуудын удирдах зөвлөл, ажлын хэсгүүдэд МБОИЗ-ийн төлөөлөгчийг нэр дэвшүүлэх, эгүүлэн татах тухай журам
- Мэргэжлийн хороодын ажиллах журам
МБОИЗ-ийн дүрэм, УЗ-ийн гишүүдийн ажиллах журамыг үндэслэн МБОИЗ-ийн хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэх, МБОИЗ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хөрөнгө босгох ажил зохион байгуулж, МБОИЗ-ийн Голомт банкин дэх 1103084217 тоот дансанд төвлөрүүлэхийг нийт Удирдах зөвлөлийн гишүүдэд, 2015-2016 онд ажиллах ажлын төлөвлөгөөг УЗ гишүүд, хороодын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан гарган УЗ-д танилцуулах, шинээр батлагдсан журмуудыг байгууллагын цахим хуудсан дээр тавьж, нийт байгууллагуудад мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулахыг гүйцэтгэх захирал /Б.Эрдэнэ/-д үүрэг болгосон байна.
Мэргэжлийн хороод:
Мэргэжлийн хороодын ажиллах журам батлагдсан гарсанаас хойш
- Газар, газрын хэвлий, агаар, усны хороо,
- Ой, Амьтан, ургамал, Биологийн олон янз байдалын хороо,
- Мэргэшил -сургалт, судалгаа инновацийн хорооны хурал тус тус хуралдаж, хороодын гишүүддээ хорооны шинэчилсэн журам, ёс зүйн кодыг танилцуулан, 2015 онд хорооноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.