Холбооны Герман Улсын Ногоон нам болон бусад намын Бундестагийн гишүүд Монгол улсад айлчлал хийхдээ Монголын ногоон үйлстнүүдтэй уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад МБОИЗ-ийг төлөөлөн тэргүүн Г.Галтайхүү, удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнээ нар оролцож МБОИЗ-ийн зорилго үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Тус айлчлалд оролцсон төлөөллийг 2024 оны 04-р сарын 05-ны өдрийн уулзалтад дахин урьж Германд мэргэжил боловсролын сургалтанд тэтгэлэгтэйгээр бүх мэргэжлээр сурах боломжтой талаар ХБНГУ-ын Тюринген мужийн ХАҮТ дарга Баухаус уулзалтанд дурдлаа.
Уг мужаас Ерфурт хотын ХАҮТ-ын төлөөлөгчид болон ажил олгогч компаний төлөөлөгчид манай оронд бүтэн сайн өдөр хүртэл айлчилж яваа бөгөөд цаашид байгаль орчны дөрвөн чиглэлээр манай залуусыг сургах талаар тэргүүн Г.Галтайхүүтэй ярилцаж тохиролцлоо.
Ганцхан шаардлага нь Герман хэлний Б2 түвшинтэй байх ёстой учир энэ чиглэлээр манай гишүүн байгууллагаас сонирхосон хүмүүс АА-нд хандаж мэдээллийг авах боломжтой. Уг төслийг Европын Холбоо бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд Монголд “Хөгжил” Төв төлөөлж ажиллаж байгаа юм байна.