МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮД МОД ТАРИВ

0
399

МБОИЗ-ийн гишүүн “АМЬД БАЙГАЛЬ” ТББ-тай хамтран СХД-ийн 24 дүгээр хороо Бумбатын рашаанд нарс мод тарилцсан нийслэлийн 33 дугаар сургуулийн 6В ангийн хүүхдүүддээ баярлалаа.

Жил бүрийн мод тарих өдрөөр манай байгууллага өөрийн гишүүдийн талбайд, эсвэл МБОИЗ-н төгөлдөө, гишүүдийнхээ оролцоотой мод тарьдаг уламжлалтай. Энэ жил бид байгаль хамгаалах хүсэлтэй хүүхэд багачуудын хамт мод тарих аянаа үргэлжлүүлж байгаа нь сайхан байна.

Сурагч хүүхдүүд маань жил бүр ирж мод тарьж төгөл үүсгэхээр бидэнтэй нэгдэж байна. Та бүхнийхээ Байгаль хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье. Мөн МБОИЗ-ийн дэмжигч залуу халаа, сайн дурын ногоон зүтгэлтнээр бүл нэмж байгаад талархалтай байна.Цаашид тарьсан модны арчлалт хамгаалалтыг “АМЬД БАЙГАЛЬ” ТББ хариуцан ажиллах болсонд ч бас талархалтай байна.