Удирдах зөвлөлийн хурал боллоо.

МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 2-р улирлын хурал 2024 оны 04-р сарын 12-ны өдөр танхим болон онлайнаар 7-н гишүүний ирцтэйгээр болж өнгөрлөө. Хяналтын зөвлөл дүрмийн дагуу төлөөлөл оролцуулан хяналтын үүргээ гүйцэтгэн ажиллав.

Тус хуралдаанаар ажлын алба болон удирдах зөвлөлийн гишүүдийн 1-р улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж ажлын төлөвлөгөөн дээр санал авч хэлэлцлээ.

Ажлын албаны хийж гүйцэтгэсэн ажил багагүй байгаа ч бид гишүүн ТББ-аа идэвхжүүлэх тэдний цаашдын үйл ажиллагааг тогтмолжуулахад удирдлагын зүгээс ямар дэмжлэг тусламж боломж байгааг онцгойлон анхаарч, орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагааг хийх нь чухал байсаар байна.