5-р сарын 22 ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР

0
501

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм.

Энэ өдрийн онцгойлох зорилго нь биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарлыг татаж, санаачилгыг нэмэх, амьтан ургамал, байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, ногоон үзэл баримтлалын талаар ард иргэдэд боловсрол олгоход оршдог байна.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо “Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө, ирээдүй хойч үе хүртэх нөхцөл бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулна” хэмээн тунхагласан.

“Биологийн олон янз байдлын тухай” конвенцыг УИХ 1993 онд соёрхон баталснаар уг конвенцод албан ёсоор нэгдэн орсон юм. Биологийн олон янз байдал нь дэлхий дахинаа нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогын тулгуур ойлголтын нэг болжээ. Тиймдээ ч 1992 онд Бразилын Рио де Жанейро хотод болсон НҮБ-ын чуулганаас “Биологийн олон янз байдлын тухай” конвенцыг баталсан бөгөөд үүнд Монгол Улс зэрэг дэлхийн 160 гаруй улс орон нэгдэн орсон түүхтэй. Түүнчлэн Монгол  Улсын  Засгийн  газар  1996  онд  анх удаа  “Биологийн  төрөл  зүйлийг  хамгаалах  үйл ажиллагааны  үндэсний  хөтөлбөр”-ийг баталсан юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан ХАМТДАА ТӨЛӨВЛӨЖ, ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛЬЕ” уриан дор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус хүрээнд: 1. Салбарын бодлого, төлөвлөлтөд БОЯБ-ыг хамгаалах асуудлыг тусгах 2. Биотехнологи, Биоаюулгүй байдал 3. БОЯБ-ын санхүүжилт 4. Биологийн олон янз байдлын хяналт, үнэлгээ тайлагнал зэрэг агуулгаар сэдэвчилсэн салбар хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хоёр өдөр зохион байгуулж байна. МБОИЗ-ийн төлөөлөл арга хэмжээнд оролцон санал бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэж байна. Оролцогч талууд: ЭЗХЯ, МБОИЗ, ХХААХҮЯ, ЭХЯ, СаЯ, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БШУЯ, ШУА, Монгол Улсын их сургуулиуд, Олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл.