МБОИЗ-ийн мэргэжлийн хорооны журам

0
134
МБОИЗ-ын Удирдах Зөвлөлийн 2015 оны 01-р сарын 10-ны хурлаар хэлэлцэн батлав.

 

“МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-ийн

МЭРГЭЖЛИЙН ХОРООНЫ ЖУРАМ

Нэг. Ерөнхийзүйл

1.1       Энэхүү дүрэм нь МБОИЗ-ын Дүрэм(цаашид Дүрэм гэх)-ийн 15.1-т заасан Мэргэжлийн хороодын үйл ажиллагааг зохицуулах зориглотой.

1.2       Дүрмийн 15.1 –д заасан доорх Мэргэжлийн хороо (цашиид Хороо гэх)-дын үйл ажиллагаанд хамаарна. МБОИЗ нь үйлажиллагааныхаа чиглэлээр төрөлжсөн, байнгын ажиллагаатай мэргэжлийн 5-н хороо байгуулж ажиллана.Үүнд:

1. Газар, газрын хэвлий, агаар, ус,

2. Биологийн олон янз байдал

3. Мэргэшил -сургалт, судалгаа инновац

4. Үнэлгээ, мониторинг, аудит, өмгөөлөл (нэхэмжлэл),

5. Мэдээлэл, сурталчилгаа

Хоёр. Нийтлэгүндэслэл

2.1.      МБОИЗ-ын Мэргэжлийн хорооны үйл ажиллагаа нь МБОИЗ-ын алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх зорилготой байна.

2.2.      Дүрмийн 5-д заасан дараах зарчмуудад суурилсан үйл ажиллагаа явуулна.

Байгаль орчин, хүний эрхэд хохирол учруулах аливаа сөрөг нөлөө бүхий

Үйл ажиллагааг үл тэвчих

Сайн дурын гишүүнчлэлд суурилна.

Хүний эрх, нийгмийн шударга ёсыг дээдлэнэ.

Бие даан хараат бусаар ажиллана.

Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ.

Ил тод, нээлттэй байна.

Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ.

Гишүүдийн оролцоо, олон ургальч үзэлд тулгуурлана.

Тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ.

Үл ялгаварлан, тэгш хандана.

Хүчирхийллийг үл дэмжинэ.

Ёс зүйтэй байж авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

Эрх тэгш түншилж, эв нэгдэлтэй байна.

Тогтвортой, эерэг өөрчлөлтийн төлөө байна.

Нийтийн эрх, ашиг сонирхолд нийцсэн байна.

ГуравМэргэжлийн хорооныбүтэц, зохион байгуулалт

3.1.      Хорооны үйл ажиллагааны чиглэл, Хорооны гишүүд, дарга, тэргүүлэгчдийг МБОИЗ-ийн чуулганы төлөөлөгчид сонгож эмхлэн байгуулна.

3.2.      Хороо нь дотроо чиглэл хариуцсан дэд хороотой байж болно. Дэд хорооны тоо, дотоод зохион байгуулалтыг Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ.

3.3       Түр хороо байгуулах шаардлага гарсан тохиолдолд УЗ-ийн ээлжит хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Түр хороо байгуулах асуудлыг Хорооны гишүүн ТББ-дын ердийн олонхийн санаалаар УЗ-д оруулж шийдүүлж болно.

Дөрөв. Мэргэжлийн хорооны удирдлага

4.1.      Хороо нь Чуулганы салбар хуралдаанаас нэр дэвшин сонгогдсон дарга, 5 тэргүүлэгч гишүүнтэй байна.

4.2.      Хорооны хурлыг 2 сард нэгээс доошгүй удаа хийж, бүрэн тэмдэглэл хөтлөн, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

4.3.      Хорооны хурал гишүүдийн энгийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.

4.4.      Хуралд хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гишүүн саналаа бичгээр болон цахим шуудангаар өгсөн тохиолдолд саналыг хүчинтэйд тооцно.

4.5.      Хороо нь хувь хүний болон сонгуультай холбоотой бүх асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах хэлбэрээр шийдвэрлэнэ.

4.6.      Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гаргах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгаж болно. Хуралдааны тэмдэглэлийг төсөл байдлаар гаргаж хуралд оролцсон гишүүдэд үзүүлж, эцсийн хувилбарыг албажуулан хадгална.

4.7. Хорооноос гарах шийдвэр нь санал, дүгнэлт, зөвлөмж байж болно.

4.8. Ээлжит бус хурлыг гишүүдийн ердийн олонхи мөн аль нэг дэд хорооны саналаар зарлан хуралдуулж болно. Ээлжит бус хуралд бүх гишүүд оролцож чадаагүй бол гарсан шийдвэрийг дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн заавал баталгаажуулсан байна.

4.9.      Хорооны шийдвэрлэх аливаа асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтад оролцохгүй. Хорооны дарга, Хуралдаан даргалагч уг асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр нэг гишүүн даргална.

Тав. Мэргэжлийн хорооны бүрэн эрх

5.1.      Хорооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг чиглүүлэх, хяналт тавих.

5.2.      Хорооны жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.

5.3       Хорооны үйл ажиллагааны чиглэлд холбогдох байгаль орчны төлөв байдал, байгаль хамгааллын үйл ажиллагааны талаар нэгдсэн дүгнэлт гаргах.

5.4.      Хорооны үйл ажиллагааны чиглэлд хуваарилагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гишүүн ТББ-ыг сонгох тендерт мэргэжлийн дүгнэлт гаргаж УЗ-д танилцуулах.

5.5.      Хорооны Тэргүүлэгчдийн хурлыг тогтоосон журмын дагуу зарлах, хуралдуулах, шийдвэрийн хэрэгжилтийг хянах.

5.6.      Хороонд шинээр элсэх, чөлөөлөгдөх гишүүн байгууллагын хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэх.

Зургаа. Мэргэжлийн хорооны үүрэг

6.1.      Хороо нь Гишүүн ТББ-уудыг төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх чадавхитай болгож, мэргэшүүлэн улмаар мэргэшсэн байгууллагын гэрчилгээ олгох, үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих зорилго тавин ажиллана.

6.2.      Хорооны гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, мэргэжлийн зөвлөмжөөр дэмжих, үнэлгээ өгөх, санал тавьсан үед тайланг хэлэлцэх.

6.3.      МБОИЗ, Удирдах Зөвлөл бусад Хороодын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд санал өгөх, үйл ажиллагааг уялдуулах.

6.4.      Хорооны үйл ажиллагааны чиглэлээр МБОИЗ-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайланг гаргуулж Удирдах Зөвлөл, Хяналтын Хороонд танилцуулах.

6.4.      Хорооны гишүүдийн хүч ба нөөцөө нэгтгэх үйл явц, хамтын ажиллагааг хөгжүүлэх

6.5.      Хорооны гишүүдийг мэргэшүүлэх, чадавхжуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх талаар Мэргэшил-сургалт, судалгаа инновац хариуцсан хороотой хамтран ажиллах

6.6.      Мэргэжлийн хороод төсөл хөтөлбөр, мэргэших боломж бололцоог олж бийболгоно.

6.7.      Хорооны гишүүдээ сургалт судалгаа, гадаад дотоодын арга хэмжээнд оролцуулахаар тодорхойлсон саналыг хэлэлцэж нэр дэвшүүлэх.

6.8       Хороо үйл ажиллагааны тайланг улирал тутам УЗ-д гаргаж хэлэлцүүлнэ.

6.9.      Хорооны гишүүн байгууллага, түүний ажилтны хууль бус үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийн мэдээллийг албан ёсоор хүлээж авч хэлэлцэж, Хяналтын зөвлөл, Ёс зүйн хороонд шилжүүлэн шийдүүлнэ.

6.10.    Хорооны Тэргүүлэгчдийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, хүлээх хариуцлагыг Хорооны анхны  хуралдаанаар хэлэлцэн батална.

Найм. Мэргэжлийн хорооны хөрөнгө, санхүүжилт

7.1.      Хорооны санхүүжилт дараахи эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

7.1.1. МБОИЗ-оос үйл ажиллагаанд хуваарилсан төсөв

7.1.2. Дэмжигч байгууллагын хандив, дэмжлэг

7.1.3. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилт

7.2.      Аливаа хандив, дэмжлэг нь Монгол улсын хууль, МБОИЗ-ийн үндсэн зарчмууд бусад холбогдох дүрэм журамд нийцсэн байна.

7.3.      Хорооны үйл ажиллагааны явцад бий болсон үндсэн хөрөнгө нь МБОИЗ-ийн хөрөнгө юм. Үндсэн хөрөнгөд бүртгэн авах, хөрөнгө захиран зарцуулах журмын дагуу бүртгүүлж захиран зарцуулна.

7.4.      Хорооны босгосон хөрөнгөнөөс ашиг хуваарилах, зээл олгох, хуулиар хориглосон зориулалтаар хандив өгөх, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.5       Шаардлагатай үед санхүүгийн аудит хийлгэж үнэлгээ авах.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here