Барнаас ч том: Ази тивийн биологийн төрөл зүйлийг хамгаалах стратегийн судалгааны тайлан” –г Европын Комисоос 2018 онд бэлтгэн танилцуулж байна.

Азийн ихэнх орнуудад бар болон арсланг араатны хаан гэдгээр нь хүндэлж, нэг талаас хүч чадал, эрх мэдлийг бэлэгддэг бол нөгөө талаас томоохон эвдрэл сүйрэл, хүчирхийллийг илэрхийлж байдаг. Тиймээс Ази тивийн байгалийн баялаг нь бүгдэд хүртээмжтэй тогтвортой байдлаа хадгалж, хүн ам нь “амьд үлдэх” үү эсвэл улс орны хөгжилд хувь нэмэр оруулах уу гэсэн асуултын өмнө зогсож байна. Маш олон ан амьтан устаж үгүй болохын ирмэгт тулаад байна.

2017 онд Европын Комиссоос хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрэхэд экологийн асуудал чухал болохыг онцолж, уг тайлангаараа дамжуулан Ази тивийн биологийн төрөл зүйлийг хамгаалахад дэлхий нийт хүчээ нэгтгэн, хөгжиж буй орнуудад тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

Ази тивд дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь амьдардаг бөгөөд газар нутгийн хувьд 1/5-ыг хамардаг. Ази тивийн эдийн засгийн үсрэнгүй өсөлт нь хүн амын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой ч үүнтэй зэрэгцээд байгаль экологи, экосистем, биологийн төрөл зүйлийг хамгаалахад томоохон заналхийлэл учруулж байна. Хэдийгээр биологийн төрөл зүйлүүд устаж үгүй болох үйл явц цаашид ч үргэлжлэх нь тодорхой боловч тэдгээрийг хамгаалах олон арга замууд байгааг уг тайланд тусган үзүүлжээ.

Тус тайланд Ази тивийн байгалийн баялгийн талаар үнэ цэнэтэй мэдээллийг агуулж, бүс нутгийн хэмжээнд биологийн төрөл зүйлийн хомсдолыг зогсоох стратегийн арга замууд, тооцоолол, үнэлэлт дүгнэлтүүдийг багтаасан байна. Энэхүү асуудлыг шийдэхэд устаж үгүй болж буй төрөл зүйлүүдийг хамгаалан үлдэхээс гадна  байгалийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалан үлдэхэд цаг агаар, гол ус, ой мод, цаашилбал эдийн засгийн гол тулгуур салбарууд болох хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт нөлөөлөх үзүүлэлтүүдийг тооцож  үзэх шаардлага бий болсон байна.

Энэхүү олон улсын судалгааны тайланг бэлтгэхэд дэлхийн болон Азийн олон эрдэмтэн судлаачид оролцож, дэмжлэг үзүүлсэний дотор Монголын Б.Нямбаяр, Wildlife Science and Conservation Centre, Mongolia, Б.Цогтсайхан, TNC Mongolia, Б.Эрдэнэ, МБОИЗ, Б.Бүүвэйбаатар, WCS, Б.Онон, Б.Чимэд-Очир, UNDP BIOFIN нар өөрсдийн мэргэжлийн хувь нэмрийг оруулсан байна.

 

Барнаас ч том: Ази тивийн биологийн төрөл зүйлийг хамгаалах стратегийн аргазүйн  суурь үзүүлэлтүүдийн тайлан”-гийн талаар дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзээрэй. https://ec.europa.eu/europeaid/larger-tigers-inputs-strategic-approach-biodiversity-conservation-asia-regional-reports_en