МБОИЗ-өөс 2018 оныг амжилт бүтээл, шинэ санаачлага, талархал, өнгөрсөнөө дурсах, ирэх жилүүдэд хийх төлөвлөгөөгөө тодорхойлж, шинэ жилийн баяраа баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүллээ.

2018 он МБОИЗ-ийн хувьд түүхэн жил боллоо. 2008 оны 11 дүгээр сарын 25-нд БОАЖЯ-аас санаачилж, Үндэсний хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-даас 311 байгууллагын төлөөллийг оролцуулан, байгаль орчны ТББ-уудын Анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, МБОИЗ-ийг үүсгэн байгуулсан түүхтэй.

Өнөөдөр 10 жилийн өндөрлөгөөс харахад байгаль орчны салбарын ТББ-уудын тоонд чанарын өөрчлөлт гарч, 1400 гаруй байсан бол одоо нэн идэвхитэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 160 гаруй ТББ байна. Энэ хугацаанд төр дангаараа хариуцлага, ачааллыг нуруун дээрээ үүрэх бус төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэл нь салбарын олон тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх том боломж болохыг хамтын ажиллагааны түүх харуулж байна. БОАЖЯ 2008 оноос эхлэн МБОИЗ-тэй хамтын ажиллагааны гэрээг байгуулан байгаль орчны хууль дүрмийн хэрэгжилтийг хангах, хянах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, дадал хандлагыг өөрчлөх, байгаль орчны нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж ирлээ. Хамтын ажиллагааны үр дүнд ТББ-ууд жилээс жилд мэргэшиж, төрөлжиж, илүү чадавхижиж ирлээ.

МБОИЗ-ийн 2018 оны онцлох үйл явдлуудаас:

  • 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, БОАЖЯ МБОИЗ-тэй 2020 он хүртэлх хамтын ажиллагааны гэрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МБОИЗ-иын тэргүүн Б.Эрдэнэ гарын үсэг зурлаа. Гэрээнд заасны дагуу МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудыг чадавхижуулах, нийгмийн хариуцлагатай, ёсзүйтэй, мэргэжлийн ТББ болж төлөвшүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллана.
  • Бодлогын хүрээндгишүүн байгууллагуудыг чадавхижууулах ”Нийгмийн хариуцлага-иргэний оролцоо” сэдэвт 3 үе шаттай хяналт мониторингийн төслийг хэрэгжүүлж, нийслэлийн гэр хорооллын 3800 гаруй иргэн, ААН-д хүрч ажиллаа.
  • Хамтын ажиллагааныхүрээнд Чехийн олон улсын ТББ-тэй хамтарч 2020 хүртэл хэрэгжих агаарын бохирдлыг бууруулах “Амьсгалах эрх” төслийг эхлүүллээ.
  • Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлөөс санаачлан дэвшүүлсэн хог хаягдлын менежментийн санал санаачлагыг дэмжиж ОХУ-д зохион байгуулагдсан бизнесийн төслийн уралдаанд хамруулж, туршлага солилцлоо.
  • Хятадын Ордос, Бээжин хотуудад цөлжилтийг зогсоох сэдэвт 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалтанд МБОИЗ-ийн гишүүн байгууллагаас төлөөлөл хамрагдсан. Сургалтыг БОАЖЯ-наас Хятадын зохих байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.   
  • Хотын иргэдийн эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг сайжруулах чиглэлээр “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр”-ийг анх удаа Монголд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгууллаа.
  • МБОИЗ-ийн 10 жилийн ойг угтаж, бүх нийтээрээ мод тарих өдрөөр  “МБОИЗ-ийн нэрэмжит төгөл”-ийг Нисэхийн хар тохой буюу ХУД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байгууллаа.
  • Төр, ИНБ-ын түншлэлийн хүрээнд 2018 оны “Дэлхийн ногоон алим” шагналд Монголын БОАЖЯ-ны “Ногоон паспорт” аяныг нэр дэвшүүлсэнээр Лондон хотод зохион байгуулсан ёслолын үеэр Дэлхийн Ногоон Элч, БО-ны салбарын Үндэсний хэмжээний ЗГ-ын байгууллага, “Дэлхийн ногоон алим”-ны тэргүүн байранд шалгарч гардан авлаа.
  • МБОИЗ-ийн 10 жилийн ойг тэмдэглэж, байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын Үндэсний 6-р чулганыг 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой, сэтгэлээр дулаан, итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай