Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр.

0
691

10 дугаар сарын 13 бол “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”.
Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Бид алхам тутамдаа эрсдлийн дунд амьдарч байна. Эрсдэлийг бууруулан, өөрийнхөө болон хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноо хамгаалахын тулд бүх нийтээрээ аюулгүй амьдрах арга ухаанд суралцаж, дадлагажих шаардлагатай байна.
 Угаартах аюулаас бид өөрсдөө л хамгийн түрүүн анхаарч урьдчилан сэргийлэх ёстой.
 Гэр, байшингаа дулаалах, засвар хийх, шинээр барихдаа эрүүл ахуйн шаардлага хангасан, барилгын материалууд хэрэглэж сурах
Хоол хүнс, хувцас, хэрэглэж буй машин, тээврийн хэрэгсэл гэх мэт бүхий л зүйлсдээ хүн бүр хяналт тавьдаг байх
Олон нийтийн зам талбайг стандартын дагуу чөлөөтэй, аюулгүй байлгахад, эрүүл аюулгүй замаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг очиж авч чаддаг, чанартай сургалт үйлчилгээг авдаг байх гэх мэт маш олон талаар хянах, шаардах, гомдол гаргах гэх мэт иргэд олон нийтийн үүрэг оролцоо эрсдлийг бууруулахад гол үүрэгтэй.
Эрсдэлгүй орчин, эрсдэлгүй ирээдүйг иргэд олон нийтийн оролцоотой л бий болгож чадна.
Энэ жил дэлхий даяар “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.