Хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн болон гүйцэтгэх захирал нар, БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэргэжилтийн газрын дарга Ц.Уранчимэгтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж үйл ажиллагаагаа тодорхойллоо.

Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх 30/30 зорилтын хүрээнд хамтран ажиллаж төрийн бус байгууллагын идэвхтэн байгаль хамгаалагчдаа дэмжих чадавхжуулах шат дараатай ажлуудыг хийхээр болов.

Мөн 12-р сарын 04-ны өдөр болох “Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын чуулган”-ы хүрээнд Говийн Их Дархан Цаазат Газарт Төрийн дээд “Алтан гадас” Одон гардуулах ёслолын арга хэмжээнд МБОИЗ-ийн төлөөлөл оролцох таатай мэдээг урилгыг хамт бидэнд өглөө.

You May Have Missed