Өнөөдөр “АЛТАЙН ӨВӨР ГОВИО ХАМГААЛЪЯ” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт эрдэмтэд, нутгийн ард иргэд ирж оролцсоноос гадна Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Золжаргал нар ирж эрдэмтэд болоод иргэдтэй ярилцаж тэдний үзэл бодол, байр суурийг сонслоо.

УИХ-ыг гишүүн Ж.Золжаргал: Ажлын хэсэг дүгнэлтээ гаргахын тулд газар дээр нь очиж ажиллана. ЗГХЭГ-тай болон холбогдох хүмүүстэй хэлэлцэж ярилцана гэсэн байдалтай байж байна. Хариу өгөх хугацаа нь бол болсон байгаа.

Нарансэвстэйн боомтыг дахин сэргээх, нээх асуудлыг иргэд эсэргүүцэж “D Parliament” платформ дээр нийт 33 мянган гарын үсэг цугларч, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэх үйл явц ямар байгааг олон нийт ихэд сонирхож байгаа билээ. Тэгэхээр уг ажлын хэсгийн гишүүн Э.Болормаа энэхүү ажил ямар явцтай явж байгаа талаар мэдээлэл өглөө.

You May Have Missed