“Байгаль хамгаалах иргэдийн манлайллыг дэмжих, Байгаль хамгааллыг сүлжээг өргөжүүлэх” уулзалт хэлэлцүүлэг
Дундговь аймгийн Сайхан Овоо сумд ажиллаж байгаа МБОИЗ-н удирдлагын баг, сумын ИТХ-н дарга П.Энхсайхан, сумын Засаг дарга Б.Арсланбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Болоржаргал, Санхүү албаны дарга Р.Тунгалагтуяа, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын тэргүүн Чарлез Болланд, Ханнс-Зайделийн сангийн судлаач Г.Номин, Ханнс-Зайделийн Байгаль орчны эрх зүйн төслийн менежер Б.Үнэнбаяр нар болон Сайхан-Овоо сумын иргэд, малчдын төлөөлөл, болон холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчидтай хамтран байгаль хамгаалах иргэдийн сүлжээг өргөтгөх, арга барил, туршлага хуваалцах, эрх зүйн орчны мэдээлэл өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Уулзалт хэлэлцүүлэгт: -Сайхан-Овоо сумын ангийн бүс нутгийн менежмент сэдвээр Биологийн ухааны доктор С.Амгаланбаатар, МБОИЗ-ын УЗГ -Сайхан-Овоо сумын ургамалжилтын тухай сэдвээр Биологийн ухааны доктор Ж.Оюунмаа, МБОИЗ-ын УЗГ – Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо сэдвээр мөн иргэдийн байгаль хамгааллын туршлага, тулгамдсан асуудал, шийдэл сэдвээр Г.Галтайхүү /Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн/ -Сайхан-Овоо суманд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулсан тухай мэдээлэл, одоогийн явцын талаар хуульч Т.Цэрэн нар илтгэл тавьсан юм.
Мөн сумын Хадан хошууны цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг гоёлын модыг сумын удирдлагууд болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэд хамтран тарьжээ.





