“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАН ӨРГӨЖҮҮЛЭХ” Уулзалт хэлэлцүүлэг боллоо.

МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Hanns Seidel Foundation Mongolia -н дэмжлэгтэйгээр Дундговь аймагт ажиллаж байна.

Энэ удаагийн томилолтод МБОИЗ-ийн УЗ дарга Г.Галтайхүү, УЗГ-д С.Амгаланбаатар, Ж.Оюунмаа, Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нар болон МБОИЗ-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд оролцож:

✅Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа

✅ Тус бүх нутгийн амьтны аймаг тархац, ангийн менежмент

✅Говийн бүсийн ургамалжилт, ДГА-н ургамлын онцлог судалгаа

✅Дундговь аймагт лиценз олголтын байдал, лицензийг цуцлуулсан сайн туршлага

✅Сайхан Овоо, Баянжаргалан, Дэрэн сумдын байгаль орчны өнөөгийн төлөв, иргэд байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй туршлага, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар илтгэл мэдээлэл түгээж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

👍Хэлэлцүүлэг арга хэмжээнд Хансс Зайделийн сан, Дундговь аймгийн ЗДТГ, ЭкЦА, Цагдаагийн газар, аймгийн Байгаль Орчны Газар зэрэг байгууллагууд оролцож, байгаль хамгаалах чиглэлд төр, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллах гарц, арга зүйг ч тодорхой болгон хэлэлцэнэ.

You May Have Missed