НҮБ-ын Ерөнхий Асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс ахмадын баярыг тэмдэглэсээр ирсэн.
Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан 2019 оны 9-р сарын 30-ны Даваа гарагт МБОИЗ-ийн Тэргүүн, Ажлын албанаас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд Ж.Гомбожав, Ч.Азар, Я.Дашжамц, Н.Баасанжав, Г.Чагнаадорж, Ц.Батбаяр, Д.Хурцгэрэл, А.Мядагмаа, Б.Баттогтох, О.Нарангэрэл, А.Оюунчимэг нарын 65-аас дээш насны ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэндээ хүндэтгэл үзүүлж, ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлэн урт удаан наслаж, эрүүл энх явахыг хүсэн ерөөлөө.
МБОИЗ-оор овоглосон ахмад буурлууд маань хийсэн бүтээсэн зүйл арвинтай, хийх хүслээр дүүрэн явж, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд бидэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа билээ.