“ТӨР-ИРГЭНИЙ НИЙГЭМ: ИРГЭДИЙН СУУРЬ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ НЬ” ФОРУМД ОРОЛЦЛОО.
2019 оны 10-р сарын 15-ны өдөр Ардчиллын боловсрол төв (DEMO), Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM), ДеФакто судалгааны хүрээлэн болон ТББ-ын Консорциумаас “Төр-иргэний нийгэм: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” форумыг зохион байгуулав.
Энэ форумаар “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай” хуулийн төслийн талаарх ТББ-уудын нэгдсэн санал
танилцуулагдаж, тухайн хуулийн эрсдэлүүдийн талаар УИХ-ын гишүүд, ХЗДХЯ, СЯ, ТББ, хуульч, судлаачид өөр өөрсдийн
байр сууриа илэрхийлж, иргэний нийгмийн талаарх үзэл баримтлалыг УИХ-аар
хэлэлцүүлж батласны дараа хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг олонхи оролцогчид илэрхийлэв. .
Иргэний орон зай хийгээд эвлэлдэн нэгдэх, цугларах, үзэл
бодлоо илэрхийлэх суурь эрх чөлөөг хамгаалахын тулд Ардчиллын боловсрол төв
болон бусад ТББ-ууд АТБХЭтХ-ийн төсөл дээр хамтран ажиллах хүчин чармайлт,
нөлөөллийн ажлаа үргэлжлүүлэх болно.
Тус форумд МБОИЗ-ийн гишүүн ТББ-ууд болох “Амьтан хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн С.Дамдинсүрэн, “Баруун монголын экологи төв” ТББ-ын тэргүүн Б.Баттогтох, “Татварт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяа, “Ногоон хөгжил, байгаль хамгаалахад иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн С.Пүрэвсүрэн, МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж нар оролцлоо.