ОЙН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

0
1289

“Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ нь Шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн өнгөрүүлэхдээ 2019 оны амжилт бүтээлээ дүгнэн ажлын амжилт гаргасан оны шилдэгүүдээ шагнан урамшуулсан билээ. Шинэ жилийн арга хэмжээнд оролцож манай байгууллагын хоёр гишүүнийг шагнаснаа мэдэгдсэн Нийслэлийн Байгаль орчны газраас өнөөдөр буюу 2019 оны 12-р сарын 30-ны өдөр шагналаа гардууллаа.

МБОИЗ ТББ-ын Ногоон парламентын гишүүн “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн гишүүн М.Чинзориг, “Орчны удирдагч” ТББ-ын тэргүүн Н.Түмэндэлгэр нарыг  Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагнасныг Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга гардуулан өглөө.

Мөн 2019 оны МБОИЗ ТББ-ын тэргүүний ажилтнаар Ногоон парламентын гишүүн “Уст туулын төгөл” ТББ-ын гишүүн О.Наранцогт шалгарч ажлын албаныхантай хамт Манжуур хот руу хүлэмжийн аж ахуйн туршлага судлах аялалын эрхийн бичгээр шагнуулсан.

Хамт олноо үлгэрлэн манлайлж, ажлын амжилт гаргасан дээрх гишүүддээ баяр хүргэж цаашдынх нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчны төлөө хийх ажилд нь улам их амжилт хүсье.