Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруу хэмээх Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км vргэлжилдэг уулсын “хоймор” бөлгөө. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м өндөр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мөнх цаст уулууд, уулыг нуга, хээрт Ёлт, Өвчvv уулууд, Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгд бүртгэн авсан. Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн дөрвөн улирал авирах боломжтой боловч хамгийн тааламжтай үе нь намар.
7 сараас 9 сар хүртлэх хугацаанд цаг агаар тогтуун, тайван, цэлмэг байх учир замын багцаа, мөсөн голын ангал гэх мэт баримжаалах шаардлагатай саад бэрхшээлүүдийг даван гарахад амар байдаг. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газрууын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улиралын шинжийг та тэндээс харж болноо гэсэн үг. Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потанинын мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол.
Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний гол байршил болдгоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм.