2019 оны 5 сарын 15-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн Толгойт хорооллын 3-р хороонд байрлах “Орчны удирдагч сан” ТББ-ын урилгаар “Өрхийн хог хаягдлын менежмент, бизнесийн гараа” “Цэвэр агаар цэмцгэр орчин, иргэн миний үүрэг, оролцоо” сэдвүүдийн хүрээнд МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус дүүргийн 1, 2, 3, 4, 26-р хорооны оршин суугч 46 иргэд, ТББ-уудын төлөөлөл, 65-р сургуулийн Эко бүлгийн сурагчид оролцлоо.
Сургалтанд оролцогчидтой “Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төв” ТББ-ын гэр оффист танилцуулга, хэлэлцүүлэг хийж, нутаг дэвсгэртээ үлгэр жишээ
болсон эко гэр
бүлийн гишүүд, иргэдтэй танилцаж хамтран ажиллалаа.
Мөн энэ үеэр Толгойт хорооллын иргэдийн 6-р Эко чуулганыг “Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төв” ТББ, “Эко удирдагч сан” ТББ, “Хөгжлийн замнал сан” ТББ-ууд хамтран зохион байгууллаа.
Сургалт, арга хэмжээг зохион байгуулж, идэвхтэй оролцсон “Орчны удирдагч сан” ТББ-ын Тэргүүн Түмэндэлгэр, Гүйцэтгэх захирал Баярсайхан, “Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төв” ТББ-ын зохицуулагч Золоо, “Хөгжлийн замнал сан” ТББ-ын Тэргүүн Оюунцэцэг нарт ажлын амжилт хүсье.