“Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт сургалт боллоо.
2019 оны 10-р сарын 03 болон 04-ний өдрүүдэд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт сургалт боллоо.
Уг сургалтын зорилго нь Азийн АХБ-ны санхүүжилт бүхий хөгжлийн ажлын хүрээнд АХБ, зөвлөхүүд, компаниуд болон хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцан ажиллах оролцогчдын чадварыг нэмэгдүүлэх болно.
Сургалтад АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын шадар суурин төлөөлөгч Деклан Магий, Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Л.Итгэл, Иргэний нийгмийн оролцоо хариуцсан зөвлөх У.Мандал болон холбогдох албаныхан, өмнө жилд АХБ-тай хамтарч ажилласан ТББ байгууллагын төлөөлөгчид оролцож өөр өөрсдийн чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэг явууллаа.
- АХБ-наас 2019-2021 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө:
ИНБ-уудтай хамтран ажиллах боломж
АХБ-ны Монгол дахь үйл ажиллагааны тойм
Деклан Магий, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Шадар суурин төлөөлөгч ба ахлах эдийн засагч
- АХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа ба ИНБ-ын оролцоо
АХБ-ны хариуцлагын механизм
Л.Итгэл, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн
- АХБ-ны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжиж буй үйл ажиллагаан дахь иргэний нийгмийн оролцоо
хөгжлийн төслүүдийг хэрхэн санхүүжүүлдэг болох нь
Лэйни Томас, АХБ-ны Тогтвортой хөгжил ба цаг уурын өөрчлөлтийн газрын нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн
- Иргэний нийгмийн Зөвлөлдөх Хороо нь улс орны хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн оролцоог хангах механизм болох нь У. Мандал, АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн
газрын иргэний нийгмийн оролцоо хариуцсан зөвлөх
- АХБ хөгжлийн төслүүдийг хэрхэн санхүүжүүлдэг болох нь
Ж. Батцэнгэл, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн
- АХБ-ны Хамгааллын бодлого
П.Онгонсар, Байгаль орчны ахлах мэргэжилтэн, АХБ
Сургалтанд дараах асуудлаар мэдээлэл авч мэдлэг, чадвараа дээшлүүлэх боломжтой байлаа.
Үүнд:
- АХБ хөгжлийн туслалцаа хэрхэн үзүүлдэг болох болон оролцооны талаарх АХБ-ны бодлого
- АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны гол зорилго болон тэргүүлэх чиглэлүүд
- АХБ-ны бодлого, улс орны хөтөлбөр боловсруулах болон төслийн түвшинд Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд
- АХБ-ны худалдан авах ажиллагааны зарчим, үйл явц
- АХБ-ны хариуцлагын механизм болон гомдол барагдуулах хүсэлт хэрхэн гаргах тухай
- АХБ-ны хэрэгжиж буй болон төлөвлөсөн төслүүдийн талаарх мэдээллийг хэрхэн олж авах тухай
Сургалтад МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй хамт оролцлоо.