МИКА монгол ТББ

0
1954

“Мэдлэгээ хуваалцах нь хөгжлийн үндэс” уриатай “МИКА Монгол” ТББ нь эрүүл мэнд, экологи, улс төрийн асуудлуудаар иргэдэд хараат бус төрөлжсөн мэдээлэл олгох зорилготой цахим мэдээллийн сан бий болгохоор зорин ажиллаж байна. Мөн бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иргэдэд экологийн боловсрол олгох замаар зөв дадлыг хэвшүүлэх болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд тэдний нэг болох “НОГООН ХАШАА” төслийг “Чинаагийн ГАЛСАН” сантай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус төслөөр бид нийслэл, орон нутгийн 20 орчим байгууллагуудад 20 мянга гаруй модыг тарьж ургуулаад байна… Мөн асрамжийн газрын хүүхдүүдийн төлөвшилд “Жигүүр” төсөл, экологийн тэнцвэрт байдал хадгалахад чухал нөлөөтэй “УС-Говийн гол нуур”, бага насны хүүхдийн боловсролд зориулсан “Ухаалаг Монгол хүүхэд”, экологийн боловсролд зориулсан “Эко танхим”, “Ногоон дэвтэр” төслүүдийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ, “HERO” энтертаймент, зураач Ганбат, Онги гол ТББ зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн байна.

  • Утас:+976 8080-7879
  • Вэб:www.micamongol.mn
  • Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо 100 айл ЭМОН төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here