Тусгай хамгаалалттай газар нутгийн чадавхийг бэхжүүлэх сургалтанд хамрагдав

0
785

2019 оны 6-р сарын 18-22-ны өдрүүдэд Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн Төвийн бүсийн сургалтыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод БОАЖЯ, Дэлхийн банк, 2030 Усны нөөцийн бүлэг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран “Сав газрын усны засаглалыг бэжүүлэх нь” сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Дэлгэр мөрөн-Эг үүр голын сав газрын захиргаа, Хануйн голын сав газрын захиргаа, Орхон голын сав газрын захиргаа, Онги голын сав газрын захиргаа, Орог нуур-Байдрагийн голын сав газрын захиргаа болон олон нийтийн зөвлөлүүд, МБОИЗ-ийн төлөөлөл оролцлоо. Сургагч багш, мэргэжилтнүүд “Усны тухай хууль эрх зүй түүний орчин нөхцөл”, “Манлайлал ба менежмент”, “Олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээн дэлгэрүүлэх нь”, “Усны судалгаа шинжилгээ хийх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нь” зэрэг сэдвүүдээр хичээл заасан. Сургалтанд оролцогчид Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцаж Тэнгис-Шишгэдийн гол, Хорьдол Сарьдагийн уулс, Хөвсгөл далайтай танилцаж туршлага солилцлоо.
Тус сургалт, туршлага солилцох уулзалтанд МБОИЗ-ийн Хөвсгөл айигийн Салбар зөвлөлийн дарга Ж.Оюунмаа, Орхон аймгийн Салбар зөвлөлийн дарга Сарантуяа болон Туул голын сав газрын Олон нийтийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн А.Оюунчимэг, зөвлөлийн гишүүн Ч.Азар, М.Чинзориг, Х.Сувд нар оролцож “Туул голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн туршлага”-ыг А.Оюунчимэг
танилцууллаа.