“УУР АМЬСГАЛЫН ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨН” УРИАТАЙ ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

0
1434

Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна. АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эх дэлхийн өдрийг тэмдэглэж, олон улс орон түүний санаачилгыг дэмжин нэгдэх болсон. Ийнхүү 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас энэ өдрийг “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байна. “Эх Дэлхий” гэдэг үг нь гариг дэлхий болон түүний эко системтэй хүний харьцааг илэрхийлж байгаа гэж ЕА-н тогтоолд өгүүлсэн байна. Манай гариг дэлхий 4,5 тэрбум настай гэж эрдэмтэд тооцоолсон байдаг юм. Дэлхийг тойрч экватороор явган алхвал 40 мянган километр зам туулах хэрэгтэй болно.

Энэ өдөр “Амьдарч байгаа эх дэлхийнхээ ирээдүйгээ хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх”-ийг уриалдаг.

Өнөө жил “Эх дэлхийн өдөр”-ийн 50 жилийн ойн тохиож байгаа юм байна. 2016 оны Эх дэлхийн өдрөөр 2020 онд тохиох 50-н жилийн тэгш ойгоо угтан 7,8 тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн бүр нэг мод тарихыг уриалж байжээ. Жил бүр энэ өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Climate action” буюу “Уур амьсгалын эсрэг хөдөлгөөн” гэсэн уриан дор тэмдэглэж байна.