Бүх нийтээр мод тарих өдөр.

0
978

Энэ жилийн намрын бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан МБОИЗ-ийн ахмадууд, Ногоон парламентын гишүүдийн төлөөлөл, дэмжигчид, Ургамлын далай ХХК, Налайх дүүргийн ТҮК, Налайх дүүргийн Иргэн Ганзориг, Хоролцэцэг нарын гэр бүл үр хүүхдүүдтэй хамтран Налайх дүүргийн шинээр төлөвлөн бүтээн байгуулж эхэлж буй Цэцэрлэгт хүрээлэнд “ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГТ” хүрээлэн байгуулж, шавыг нь тавьж өглөө.

Мод тарих өдрөөр МБОИЗ-ийн гишүүн лам П.Сүхбат ном хурж, Ертөнцийн урт нас, буян хишиг, үр хүүхэд даасан Цэрэндүгийн нэг “ЦАГААН ӨВГӨН” мод тарих талбайд зочлон бүжиж мод тарьж буй хүүхдүүдэд урам хайрлав.

Бид бүйлс, улаан монос, гандигар, голт бор, бөөрөлзгөнө, шинэс, өрөл, нарс, тэрэлж зэрэг 12 нэр төрлийн цэцэглэдэг 108 мод тарьж дурсгалын самбар босголоо.

Хамтран ажилласан бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Энэхүү ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэнд залуучууд, гэр бүл бүрийн хаврын буйлс цэцэглэх цагаар заавал очдог газар болно гэдэгт итгэж байна.