Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр”.
Эх дэлхийн өдрийг 1970 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 22-ны өдөр болгон дэлхий нийтээрээ байгаль орчныг хайрлах, хамгаалах үйл хэрэгт олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, анхаарлыг хандуулах болон оролцоог нэмэгдүүлэх зэрэг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж байжээ.
Энэ жилийн хувьд “Эх дэлхийн өдөр”-ийн 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой. Жил бүр тус өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Climate action” буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахинаа улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх; газрын доройтол, цөлжилт болон агаар орчны бохирдлыг бууруулах; Ковид19 цар тахлын үед ногоон ажлын байрыг бий болгох, урамшуулах замаар тогтвортой эдийн засгийг бүрдүүлэхэд анхаарал хандуулахыг уриалсан юм.