Дахивар нөөц худалдан авах ХОГ БИШ БАЯЛАГ төвийн засвар, бэлтгэл ажил бүрэн хангагдаж Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэд, ААН,Албан байгуулагуудаас гарсан дахивар түүхий эдийг худалдан авч Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэхэд бэлэн болжээ.
16 дугаар хорооны иргэд олон нийтэд Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлаа ангилан ялгах дадал суулгах, хогоо эдийн засгийн эргэлтэнд оруулах, ажлын байр бий болгох, хорооны өнгө үзэмжийг сайжруулах,цэвэр цэмцгэр орчинг бий болгох, ирээдүй хойчдоо шинэ соёлыг суулгах, хүүхэд багачуудад хог хаягдлаа ангилан ялгах дадал бий болгох зэрэг олон сайхан үр дүнг дагуулсан ХОГОО МӨНГӨ БОЛГОЁ төсөл юм. Чингэлтэй дүүргийн 16 хорооны Засаг дарга түүний ажлын алба санаачлагаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-н санхүүжүүлсэн “ХОГ_БИШ_БАЯЛАГ”төвийг Хог биш баялаг ТББ-ын хамт олон Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны салбар зөвлөл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоодын дэмжлэгтэйгээр нээлтээ хийж байна.