Дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны 11 сард зохион байгуулахаар төлөвлөгдөж байсан МБОИЗ-ийн 7-р чуулган тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олон нийтийн үйл ажиллагааг танхимын 50 %-ийн дүүргэлттэй нээх УОК-ын шийдвэр гарсан тул МБОИЗ-ийн үндэсний чуулганыг цаг алдахгүй зохион байгуулахаар бэлдэж байна.
МБОИЗ-ийн Үндэсний чуулган 2 үндсэн хэсгээс бүрэлддэг. Эхний хэсэгт Байгаль орчны тулгамдсан нэг асуудлыг онцлон авч үздэг.
Үндэсний 7-р чуулганы үндсэн сэдэв: УС бөгөөд “Цэнхэр алт-Ногоон хэрэм” .
Үндсэн илтгэлийг Усны агентлаг, Мянганы сорилын сан, Усны үндэсний ассоциаци, Экологийн цагдаагийн албадууд тавина. БОАЖЯ, Авилгатай тэмцэх газар, болон бусад ОУ-ын байгууллагуудын суурин төлөөлөгчид нээлтийн үг хэлнэ.
Хоёр дахь хэсэгт МБОИЗ-ийн дотоод асуудлыг хэлэлцэнэ.
Үндэсний Чуулганаар төрийн болон олон улсын байгууллага, мөн шинжлэх ухааны салбаруудтай МБОИЗ-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Үндэсний хэмжээнд төдийгүй олон улс, бүс нутгийн байгаль орчны нэн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх арга замыг олон талын оролцоотой гишүүн байгуулагууд хамтаараа дүгнэлт зөвлөмж гаргаж, УИХ, ЗГ-т өргөн барьдаг. Энэхүү чуулганы үйл ажиллагаа нь МБОИЗ-ийн нэр хүндийг үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд өндөрт өргөдөг ач холбогдолтой билээ. Цар тахалтай дасан зохицож, бүхий л ажил амьдралыг хэвийн болгоход хүндрэл бэрхшээл гарч байгаа ч ИНБ-ын нэр хүнд, нийгэмд гүйцэтгэх үүрэг, манлайллыг түүчээлэх уламжлалаа хадгалж гишүүн ТББ-ууд та бүхэн үндэсний чуулгандаа идэвхтэй оролцож УИХ, ЗГ, олон улсын байгууллагуудад УС-ны сэдвээр дуу хоолойгоо хамтдаа хүргэхийг хүсье.