Өнөөдөр 15 цагаас МБОИЗ-ийн орон нутаг дахь салбар зөвлөлийн дарга нартай ажлын алба онлайн хурал хийлээ. Хуралд 11 аймгийн төлөөлөл болон ажлын алба оролцлоо. Хурлыг гүйцэтгэх захирал удирдан явуулсан бөгөөд өнөөдрийн хурлаар салбар зөвлөлийнхөн өөр хоорондоо танилцах , мэдээлэл солилцох, ажлын албаны үйл ажиллагаа болон цаашдын бодлого төлөвлөгөөг танилцуулах зорилготой байлаа. Хурал амжилттай болж цаашид сар бүр тогтмол нэг өдөр салбар зөвлөлийн дарга нартай хурал хийж туршлага хуваалцах, бодлого арга зүйн зөвлөгөө өгөх, ажлын тайлан-төлөвлөгөөг ярилцаж байхаар тогтон дараах саналуудыг гаргалаа.

  • Аймаг орон нутагт салбар зөвлөлөө цэгцлэн бэхжүүлэх, чадавхжуулах
  • Орон нутгийн удирдлага болон байгаль орчны газруудад  төв МБОИЗ-с албан бичиг хүргүүлэх, МБОИЗ-ийн байр суурийг илэрхийлэх, хамтран ажиллах санал хүргүүлэх.
  • ОУ төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах санал хүргүүлэх, судлах, мэдээллээр хангах
  • Сард 1 удаа тэргүүн болон салбар зөвлөлийн дарга нар, ажлын албатай хамтарсан хурал хийх