МБОИЗ ТББ,  Усны түншлэл ТББ-ын хамтран Дэлхийн усны өдөрт зориулан зохион байгуулсан “Усны эрх зүйн орчин, устай холбоотой зөрчлүүд” сэдэвт хэлэлцүүлэг 03-р сарын 16-ны өдрийн 14 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлгийг МБОИЗ-ийн тэргүүн С.Амгаланбаатар удирдан явуулсан бөгөөд МБОИЗ-ийн гишүүн ТББ-ын усны хорооны гишүүд, ШУТИС-ийн доктрантууд, Усны газрын  дарга, дэд дарга болон албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн 32 хүн оролцлоо.

Хэлэлцүүлэгт:

  • “Усны сав газрын хүрээнд бүртгэгдсэн зөрчлүүд, усны хуулиудын хэрэгжилт” илтгэлийг Усны газрын мэргэжилтэн Хишигдулам
  • “Усны бохирдол Туул голын бохирдлын үзүүлэлтүүд” илтгэлийг Усны түншлэл ТББ-ын тэргүүн доктор Д.Басандорж
  • “Усны дотоод,гадаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага” илтгэлийг доктор З.Батбаяр
  • “Гол мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилт, ач холбогдол илтгэлийг МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан нар танилцууллаа.

Илтгэл тус бүр холбогдох судалгаан дээр үндэслэсэн, тоо баримт дурьдсан, шинэлэг агуулга бүхий ач холбогдолтой байлаа.

Илтгэлүүдийн дараа асуулт хариултын цагт оролцогчид санаа бодлоо солилцон, шийдэл гаргалгаа ярилцсан үр дүнтэй ярилцлага өрнүүлж зөвлөмж гарган Улсын Их хуралын даргад хүргүүлэхээр болов.