ЦЭНХЭР АЛТ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

  • Манай орон ундны болон аж үйлдвэрийн усны хэрэглээндээ 99% гүний ус ашигладаг. Гэтэл газар доорх гүний ус нь Монгол Улсын нийт усны нөөцийн дөнгөж 1.91%-ийг эзэлж байна.
  • 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60% нь цэвэр усны нөөц цэвдэгтэй байсан бол өнөөдөр 20% гаруй болж буурчээ.
  • Ширгэсэн тоо оруулах…… аюулууд бидний өмнө тулгарч байна.

Тиймээс Дэлхийн усны өдрийг тохиолдуулан  усны  асуудлыг олон нийтэд ойлгуулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх болон салбар хоорондын мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий  “ЦЭНХЭР АЛТ” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулагдав.

  Тус хэлэлцүүлгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, БОАЖЯ, Усны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв санаачлан Мянганы сорилтын сан, Элчин сайдын яамдууд, Байгаль орчин, хүний эрхийн төлөөх ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, салбарын сэтгүүлчид, иргэдийн оролцоог ханган амжилттай зохион байгуулав.

Ивээн тэтгэгч байгууллагаар үндэсний үйлдвэр АПУ ХК.

Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТВ ажиллав.

Хэлэлцүүлгийн үеэр “Ус бол амьдрал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Монголын Байгаль Орчны Иргэний  Зөвлөл