Баянхонгор аймагт мазаалай эндэж БОАЖЯ-с ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллууллаа. Тус ажлын хэсэгт МБОИЗ-ийн тэргүүн доктор С.Амгаланбаатар ажиллаж нөхцөл байдалд тулгуурласан санал дүгнэлт гаргалаа.
“Мазаалайн үхсэн шалтгаан нь зөвхөн мазаалайтай холбоотой асуудал бус, экологийн доройтолтой холбоотой цогц асуудал гэж үзэж байна”. Иймээс яг тухайн нутагт амьдардаг малчдын санал, сэтгэгдлийг ярилцах замаар авч мэдээлэл цуглуулан, газар нутгийн нөхцөлтэй танилцан, дүгнэлт санал гарган ажлын хэсгийн тайланд оруулахаар хүргүүлж байна.
Санал дүгнэлтээ:
- Мазаалай ба бусад амьтан ургамал
- Усны нөөц багассан шалтгаан
- Тогтвортой хөгжил ба уул уурхай
- Төр ба хууль- иргэд гэсэн хүрээнд задлан тодорхой бичжээ.