БНАТ-ийн тухай ХУУЛЬ ЗӨРЧИГЧ 0% гүйцэтгэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргыг шүүхэд өглөө

0
474

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар бид 11-р сарын 22-ний өдөр хэвлэлийн хурал хийж аймаг нийслэлийн засаг дарга нар хуулиа хэрхэн хийдүүлж, төсвийн мөнгөө хэрхэн үр ашиггүй зарцуулж байгаа талаар тоо баримттай анхааруулга сануулгатай нь мэдэгдсэн билээ. Түүний мөрөөр хийж байгаа ажлуудын нэг нь Нийслэлийн захирагч болон 21 аймгийн Засаг дарга нарт “Албан шаардлага”,” Мэдэгдэл” хүргүүлсэн. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад “Хариуцлага тооцуулах тухай” албан хүсэлтээр хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа Засаг дарга нарт хуулийн дагуу арга хэмжээ авахыг уламжилсан болно. Эдгээр албан бичгийн хариу хуулийн хугацаандаа бидэнд ирэх үгүйг харж байна. Шат дараатай арга хэмжээ авч “Төрийн албан хаагч”-дыг хуулийн дагуу зөв шудрагаар ажлаа хийтэл нь, хэрэв чадахгүй бол чаддаг хүнд нь хүлээлгэн өгч өөрсдийн гэм буруугаа ухамсарлан хариуцлагаа хүлээж байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлж, нөхөн сэргээлт хийж хохиролгүй болготол нь бид тэмцсээр байх болно.