Байгаль орчинд тулгамдсан нэг асуудал цэгцрэх нь

0
299

Гол, булаг шандтай газар нутгийг голгүй, булаг шандгүй гэж кадастрт тэмдэглэснээс үүдэн уул уурхайн компанид тусгай зөвшөөрөл олгогдсон асуудлыг газар дээр нь очиж шалгах, үүссэн асуудлыг шийдэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ын сайд Bat-Erdene Bat-Ulziin Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяад өчигдрийн сайдын зөвлөлийн хурал дээр үүрэг болголоо. Жишээ нь: Өвөрхангай аймгийн Уянга сумын Бага өлтийн аманд Цэцэнгийн гол, Даянгийн гол, Бага өлтийн гол гэх 3 гол, 18 булгийг байхгүйгээр кадастрт тэмдэглэснээс уул уурхайн компанид тусгай зөвшөөрөл 2021 онд олгогдсон бодит баримт байгаа юм. Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар эхний ээлжинд явах юм байна. Баянхонгор Байдрагийн гол, Архангай Чулуутын гол дээр ч ийм асуудал байна. Өөр ижил жишээ, бодит баримт байвал бичээрэй.

Гол, ус, булаг шандаа хамгаалъя.