ХУУЛЬ ЗӨРЧСӨН ПЕТРОВИС РЕСУРС

0
380

Дундговьчууд Сайхан-Овоо суманд хууль зөрчин метаны хий олборлож байсан Петровис ресурс компанийг “хөөж” явууллаа…Петровис ресурс компани Дундговь, Өвөрхангай аймгийн 9 сум дамнуулан хууль зөрчин метаны хийн хайгуулж хийж байна. Тус компани метаны хий хайх зөвшөөрөл авахдаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар үйлдэж, иргэдийн гарын үсгийг хуурамчаар цуглуулжээ. Мөн ус ашиглах дүгнэлтийг уул уурхайн зориулалтаар бус ундны ус ашиглах зориулалтаар гаргуулсан байна. Улмаар сумын засаг дарга болон ИТХ нь тогтоолоо цуцалчихаад байхад захирамжийг үл тоон ажиллаж 80м өрөмдлөг хийжээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумыг бүхэлд нь хамарсан хайгуулын ажлаа тусгай хамгаалалттай, тахилгат хайрхан Төгрөг уулнаас эхлүүлж, малчдын гар худгаас хууль бусаар ус татан, бохирдуулж эхэлжээ. Тиймээс Сайхан-Овоо сумын малчид, иргэд цуглан хуулийг уландаа гишгиж буй тус компанийн кэмпийг буулгаж, үйл ажилагаагаа зогсоох шаардлагыг өглөө.

Гол Мөрөн Ойн сангаа хамгаалцгаая! | Facebook