Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, МБОИЗ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалт боллоо. Уулзалтад: Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч: Я.Болдбаатар, Усны газрын удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Д.Хэрлэнчимэг, МБОИЗ-ийн тэргүүн С.Амгаланбаатар, УЗГишүүн: Г.Галтайхүү, Ж.Оюунмаа, гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд:

-Дэлхийн усны өдрөөр Ерөнхийлөгчийн ивээл дор, Ерөнхийлөгчийн тамгын газар,БОАЖЯ санаачлан зохион байгуулах “ЦЭНХЭР АЛТ” үндэсний чуулганыг хамтран зохион байгуулах

– Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн баримт бичиг боловсруулах

-Цэвдэгтэй хөрс нөхөн сэргээх аргачлал боловсруулах

-Устай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд мониторинг хийж, тайлагнах

– Ус ашиглуулах дүгнэлтээс түүвэрлэн мониторинг хийх

– Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг буцааж ус усан орчинг нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээнд зарцуулж байгаа эсэхэд хяналт тавих, хэрэгжилтийг сайжруулахад олон нийтэд хүргэх

– Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүд ахуйн бүс, тэжээгдлийн мужийн дэглэмийг мөрдүүлэх, ард иргэд, айл өрхөд хөрс, усанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх технологи, гарц үийдлүүдийг сум, дүүрэг, баг хороотой хамтарч сурталчлан таниулах зэрэг олон ажлууд дээр хамтран ажиллахаар тохирлоо.

Усны салбарт тулгамдсан асуудлуудыг шийдэхэд гар бие оролцох хүн бүрт МБОИЗ-ийн үүд хаалга нээлттэй. УСАА ХАМТДАА ХАМГААЛЪЯ