Мэргэжлийн зөвлөл байгуулжээ.

0
849

Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолоор “Монгол орны ховор амьтан”-ы жагсаалтыг баталсан бөгөөд энэ жагсаалтад аргаль хонь, янгир ямаа зэрэг амьтад орсон байдаг.

Эдгээр ховор амьтдыг “Тусгай зориулалт”-аар олон жилийн өмнөөс агнаж ирсэн уламжлалтай боловч агнуурын нөөцийг нь зөв үнэлж буй эсэх, орон нутгийн иргэдэд өгөөжтэй эсэх, орлогоосоо аргаль хонь, янгир ямааны популяцийг тэтгэхэд чиглэсэн арга хэмжээ авдаг эсэх нь эргэлзээ төрүүлж буй газрууд олон байна.

Иймд БОАЖ-ын сайдын тушаалаар “Ан амьтны мэргэжлийн зөвлөл”-ийг судлаач эрдэмтдийн оролцоотойгоор байгуулсан байна. Ховор амьтдын ашиглалтыг зүй зохистой, шинжлэх ухааны үндэстэй, ёс жудагтай зохион байгуулахыг хичээж буй сайддаа агнуур зүйчид, анчид талархаж байна.