БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ VIII ЧУУЛГАН амжилттай зохион байгуулагдлаа/VIII NATIONAL CONFERENCE OF ENVIRONMENTAL NON-GOVERNMENTAL ORGANIZATIONS was successfully organized.

0
198

Үндэсний 8-р чуулган “Хуульчлагдсан байгалийн эрх” сэдвийн дор 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 21 аймаг, 9 дүүргийн 200 орчим ТББ-ын төлөөлөл оролцож амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганаар Төрийн байгууллага, олон улсын байгууллагууд мэндчилгээ дэвшүүлж, чуулганы оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.САРАНЧИМЭГ
  • БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Уранчимэг
  • БОАЖЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр нарын зэрэг төрийн байгууллагын төлөөлөл биечлэн оролцож Монгол орныхоо унаган байгаль уур амьсгал, газар нутаг, хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээ зориулан зүтгэж буй үе үеийн гишүүд, чуулганд оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ.

Мөн Ханнс-Зайделийн сангаас бидний чуулганд амжилт хүсэн хүндэтгэл үзүүлж тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк видео мэндчилгээ ирүүллээ.

Чуулганаар Байгаль орчны төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих арга замыг эрэлхийлж, тэдний дуу хоолойг сонсож, мөн шинэ удирдлагын багийг чуулганаас сонгов.