“ХҮҮХДИЙН СУРЧ, ХҮМҮҮЖИХ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
86

МБОИЗ ТББ-н ажлын алба болон Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаагийн санаачилгаар 2023 оны 04-р сарын 26-ны өдөр “Хүүхдийн сурч, хүмүүжих дотоод орчны агаарын чанар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд зохион байгуулагдлаа. Тус нээлттэй хэлэлцүүлэгт ЭМЯам, БШУЯам, БОАЖЯам, ОББҮХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, НЭМҮТ, ГБХЗХГазар, МУБИС-ийн СӨББ-ын багш, оюутнууд, иргэд, ТББ-ууд зэрэг олон талын оролцоотойгоор гарц шийдлийг эрэлхийллээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт агаарын чанарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээс танилцууллаа. – НЭМҮТ-ийн шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Дотоод орчны агаарын чанарыг хянаж тандсан судалгааны тоймоос” -Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн, их эмч Л.Дэлгэрзул “Дотоод орчны агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нь” – Брийт Монголиа НҮТББ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер А.Ариундэлгэр “Гэрт амьдарч буй айлуудын дотоод орчны агаарын чанар, хүүхдэд үзүүлэх архаг хордлого” – “Ногоон титэм” ХХК-ийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Алтангадас “Барилгын материал ба хүүхдийн сурч хүмүүжих дотоод орчны агаарын чанар” сэдвүүдээр мэдээлэл, судалгаа танилцууллаа. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид тус эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнтэй танилцаж танилцуулсан судалгаа, мэдээллийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хамтран оролцон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Breathe Mongolia – Clean Air Coalition,Эко Соёл Сан-Eco Culture FoundationAll for Education Mongolia, Эрүүл Мэндийн Яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стратегийн Судалгааны Хүрээлэн нартаа таларснаа илэрхийлье.