“Улсын Их Хурлын Хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл солилцож байна.
Бид одоогоос яг 1 жилийн өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх” гэсэн заалтыг хасуулах томъёоллоор Нийтийн өргөдөл гомдлын системд санал оруулснаар, иргэдийн дэмжлэгийг авч 33000 гарын үсэг хугацаандаа бүрдэн түүний дагуу 2025 оны 01-р сарын 15-ны өдөр УИХ-н Төрийн байгуулалтын Б дээр ажлын хэсэг байгуулагдсан байдаг.
Гэвч өнөөдрийг хүртэл 11 сарын хугацаанд тухайн ажлын хэсэг тодорхой шийдвэр гаргаагүй өнөөдрийг хүрч байгаа нь иргэд олон нийтийн төрд үгээ хэлэх, үйл хэргээ батлах ганц боломжийг УИХГишүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хүчгүйдүүлэх, ажлын хэсэг байгуулсан нэрээр саатуулах, цаг алдах зэрэг явцыг удаашруулсан зүй бус үйлдэл гэж харж байна.

Өнөөдөр УИХ-н Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг хийж “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын танилцуулга хийж байгаа нь иргэдийн саналыг хүлээн авах, шийдвэрлэх арга замыг сайжруулах алхам гэж харж байна.



