“Бид Туул голынхон” ТББ-ын санаачилсан үйл ажиллагаа.
Жил бүрийн хаврын улиралд “Бид Туул Голынхон” ТББ-хан санаачлан хамтран зохион байгуулдаг уламжлалт ажлын нэг нь Улаанбаатар хотын дундуур урсан өнгөрөх Туул, Сэлбэ голуудын дагуух хог хаягдлыг цэвэрлэх, олон нийтийг уриалан зохион байгуулах ажил билээ. Тус цэвэрлэгээний үйл ажиллагааг санаачлагч ТББ-н тэргүүн Ц.Галбаатар, гүйцэтгэх захирал Д.Лхагвадорж ах нартаа болон нэгдэн хувь нэмрээ оруулсан МБОИЗ-н УЗГ С.Амгаланбаатар нартаа баярлалаа.
Энэ жилийн их цэвэрлэгээг 2025 оны 04-р сарын 26-ны өдөр УСНЫ ГАЗАР, @Туул голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулсан бөгөөд цэвэрлэгээнд 15-н байгууллагын 800 гаруй ажилчид, оюутнууд залуус оролцон өргөн хүрээнд ажиллаж 70 гаруй тонн хогийг цуглуулан хогийн цэг рүү тээвэрлүүллээ.
1. Баянзүрх гүүрнээс Маршалын гүүр хүртэлх талбайн хог хаягдлыг – Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч нар болон
– Их засаг олон Улсын их сургуулийн оюутан залуусдаа
2. Улиастайн голын гүүрнээс Туул голын цутгал Дотоод Хэргийн Их Сургууль хамт олон, оюутнууд
3. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл -ХААИС, ОУУИС, Сити ИС, Хүмүүнлэгийн Ухааны ИС-ын оюутнууд
3. Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл -АШИУС, ШУТИС-ын оюутнууд, Эндокрин болон OST энтертаймент клуб, DP клубийн хамт олон
4. Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл -“Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар”, 3-р цахилгаан станц, 4-р цахилгаан станцын хамт олон тус тус хариуцан цэвэрлэн, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид тээвэрлэн зөөж ажиллалаа.
Их цэвэрлэгээний үер Усны газрын дэргэдэх Улсын Усны төв лабораторид Баянзүрхийн гүүрнээс эхлээд Сонгины гүүр хүртэл бүх гүүрүүдийн орчмын урсгал уснаас усны сорьц авсан ба өмнө мөстэй үед, мөс хайлж байх үед авсан дээшүүдийг харьцуулан дүгнэх ажээ.







