Тахийн өлгий нутагт.
Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаагаар саатаж, ажлын нэг өдөртэй нь танилцах, байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл байдал, эрсдэл, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан, туршлага судлах нь байгаль хамгаалах ажилд өөрийгөө зориулж буй хэн бүхний заавал үзэх ёстой ажил байлаа.
Тэртээ алс хол Алтайн хязгаар буйдхан нутагт байрлах Тахийн судалгааны төвд ажиллаж амьдрах залуусыг хараад, сэтгэл зүрхний дуудлагаар ажилдаа шамдан, хамгаалмаар байна, хараа алдам уудам говио, хажууд ханарах өндөр Алтайгаа энэ хэвээр олон үедээ дагшин байлгахаар хичээж байгаад нь бахархах сэтгэл төрж явлаа.

Өглөө бороотой байсан ч төд удалгүй цас болон бударч, хааяа хүчтэй салхилан байсан ч хамгаалалтын захиргааны ажилчид үүрэгт ажилдаа гарч өөрсдийн хариуцсан газар нутагтаа, өнөө танил болж нэр өгч дотночилсон тахийн сүргүүдээ, эргэх, харах, харуулдах, их говийн нэгээхэн хэсэг газар нутаг амгалан байгаа эсэхийг шалгахаар гарцгаана.
Бидний зам сайхан байж бороотой цастай, тахьтай бүр тахийн олон сүрэг, хар сүүлт зээрийн сүргүүдтэй таарлаа. Таарсан ч гэж хамгаалж буй газрынхаа хаана юу байгааг андахгүй мэдэх захиргааны дарга нь байгаль хамгаалагч залуустайгаа, жолоочтойгоо биднийг тэр олон сайхан сүргийг харахад хүргэж, тэдний салхи татуулан хуйлрах дүрсийг буулгах завшаан олгосон юм.
Та бүхнийхээ ажилд сайныг ерөөе.



