МБОИЗ-ийн ажлын албанаас мэдээлж байна

0
1157

Удирдах зөвлөл:

МБОИЗ-ийн гишүүн ТББ-уудын үндэсний чуулган 2014 оны 11 сарын 24-ны өдөр хуралдсанаас хойш МБОИЗ-ийн Удирдах зөвлөл 2 удаа хуралдав. Удирдах зөвлөлийн хурлаар МБОИЗ-ийн ажлын албаны бүтэц, орон тоог хэлэлцэн, МБОИЗ-ийн шинэчилсэн дүрмийн дагуу дараах журмуудыг боловсруулан баталсан байна. Үүнд:

  1. УЗ-ийн гишүүдийн ажиллах журам
  2. Төрийн болон ТББ, олон улсын байгууллагуудын удирдах зөвлөл, ажлын хэсгүүдэд МБОИЗ-ийн төлөөлөгчийг нэр дэвшүүлэх, эгүүлэн татах тухай журам
  3. Мэргэжлийн хороодын ажиллах журам

МБОИЗ-ийн дүрэм,  УЗ-ийн гишүүдийн ажиллах журамыг үндэслэн МБОИЗ-ийн хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэх, МБОИЗ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хөрөнгө босгох ажил зохион байгуулж, МБОИЗ-ийн Голомт банкин дэх 1103084217 тоот дансанд төвлөрүүлэхийг нийт Удирдах зөвлөлийн гишүүдэд, 2015-2016 онд ажиллах ажлын төлөвлөгөөг УЗ гишүүд, хороодын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан  гарган УЗ-д танилцуулах, шинээр батлагдсан журмуудыг байгууллагын цахим хуудсан дээр тавьж, нийт байгууллагуудад мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулахыг гүйцэтгэх захирал /Б.Эрдэнэ/-д үүрэг болгосон байна.

Мэргэжлийн хороод:

Мэргэжлийн хороодын ажиллах журам батлагдсан гарсанаас хойш

  • Газар, газрын хэвлий, агаар, усны хороо,
  • Ой, Амьтан, ургамал, Биологийн олон янз байдалын хороо,
  • Мэргэшил -сургалт, судалгаа инновацийн хорооны хурал тус тус хуралдаж, хороодын гишүүддээ хорооны шинэчилсэн журам, ёс зүйн кодыг танилцуулан, 2015 онд хорооноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here