ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙХ ТАЙЛБАР

0
1091

2015 оны 2 сарын 16-ны өдөр МБОИЗ-өөс  Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийхээр төлөвлөсөн хэвлэлийн хурал эхлэхийн өмнө болсон явдлын талаар үнэн зөв бодит мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй хэмээн үзэж МБОИЗ-ийн ажлын албанаас дараах тайлбарыг албан ёсоор хийж байна.

МБОИЗ-ийн ажлын албанаас 2015 оны 2 сарын 10-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэст байгаль орчны тулгамдсан асуудлуудаар нээлттэй хэвлэлийн бага хурал зохион байгуулах мэдэгдэлээ албан ёсоор хүргүүлж, холбогдох албан тушаалтануудтай зөвлөлдөн 2016 оны 2 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 30 минутын хэвлэлийн бага хурал хийх болсон.

МБОИЗ-ийн төлөөлөгчид  уг хөшөөний дэргэд хэвлэлийн бага хурлаа хийхээр ирэх үед Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж буй “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Дэлхийн монгол ногоон нийгэмлэг”, “Босоо хөх монгол” хөдөлгөөний гишүүдийн зүгээс Байгаль эхээ хамгаалахаар, хүсэл зорилгоо нэгтгэхээр, хүч нэмэхээр ирсэн биднийг эсэргүүцэж “Биднээс өөр хүн энэ хавьд зогсох ч эрхгүй”, “Бид л монголын байгалийг хамгаална”, “МБОИЗ гэдэг юу юм бэ”,  “Өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн зовлонгоор шоу хийж, нэр төрөө өсгөх гэж та нар ирлээ” хэмээн учир зүггүй хөөж туун маргаан үүсгэж, олон нийтэд нээлттэй мэдээлэх зорилгоор МБОИЗ-өөс бэлтгэж, хэвлүүлж  ирсэн “УРТ нэртэй хуулийг өөрчлүүлэн байж, хууль бус шийдвэр гаргуулж бизнесийн зорилгоо хэрэгжүүлэх зорилготой компаниуд”-ын нэр, лого бүхий анонсуудыг булаан авч машиныхаа ард аваачиж хийх, эрх чөлөөнд халдах зэрэг бусармаг үйлдэл гаргалаа.

Үнэхээр л улс үндэснийхээ төлөө зорьж, тэмцэж, амь насаараа дэнчин тавьж байгаа нь үнэн юм бол ядаж “УРТ нэртэй хуулийг өөрчлүүлэн байж, хууль бус шийдвэр гаргуулж бизнесийн зорилгоо хэрэгжүүлэх зорилготой компаниуд”-ын нэр, лого бүхий анонсуудыг булаан авч нуухыг оролдож, олон нийтэд нээлттэй үнэн, зөв мэдээлэл түгээхийг таслан зогсоох, хүч хэрэглэх оролдлого хийж, өөрсдийг нь дэмжиж, дуу хоолойгоо, хүч нэмэхийг хүсэж ирсэн иргэний нийгмийн байгууллагынхан төдийгүй, энгийн иргэдийг гарын үсгээ зурсан л бол зайлцгаа хэмээсэн аятай ааш аяг гарган, айн сандарч бүхнийг эсэргүүцэж хөөж тууж байгааг юу гэж ойлгох вэ.

Энэ явдлын дараагаас эхлэн Монголын гол гол мэдээллийн хэрэгсэлүүдээр, тун чиг  баяр бахархалтайгаар иргэний хөдөлгөөнийхөн хөлөө жийлцэв, цаашлаад ч энэ нөхдүүд хоорондоо тэмцэлдээд энэхүү өлсгөлөн, тэмцэл нь үнэ цэнэгүй болоосой хэмээн илэрхий хүссэн, олон нийтэд шууд буруу ойлгогдох утга агуулгатай, бодит бус мэдээллээс хазайсан зураг, дүрс бүхий мэдээллүүд гадаад дотоодгүй цацагдлаа.

Бид Монголын ирээдүй хойч үедээ эрүүл ёс зүйтэй сэтгэхүй, амьдрах ухаан, газрын хэвлий дэх баялгаас ангид, эдийн засгийн өсөлтийг цогцлоож чаддаг монгол хүний чадавхийг хөгжүүлсэн гайхамшигтай нийгмийн хөгжлийн суурь бүтэц, эерэг ирээдүйтэй, эрүүл ногоон байгаль орчин үлдээе гэвэл хоорондоо ил далд дайсагналцах хэрэггүй юм.

Монголын хаадын “үхрийн эвэр шиг өнгөрөөсөн он жилүүдийн гунигт түүх” өнөө цагт дахин давтагдах ёсгүй.

Монголын байгаль орчны тулгамдсан асуудал бүхэн, байгаль хамгаалах ажил нь хэн нэгэн хүн, эвсэл хөдөлгөөн, ямар нэгэн ТББ, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын өмч биш юм аа.

Энэ бол Монгол улсын иргэн бүрийн, Монголын төлөө зүрх нь цохилох хүн бүрийн  хамтдаа, дуу хоолойгоо нэгтгэж байж хийх ажил.

МБОИЗ-ийн гишүүд асуудалд хүндэтгэлтэй хандан уг газраас явж, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Хэрвээ бид нэгдэж нягтарч чадахгүй, аливаа үндэсний хэмжээний асуудлыг өмчирхөх алхам хийх л юм бол “үнэ цэнэгүй тэмцэл” болон хувирах буй заа.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Дэлхийн монгол ногоон нийгэмлэг”, “Босоо хөх монгол”-ынхон улс үндэсний эрх ашигийн төлөө бус, хэн нэгний захиалгаар, өөр зорилгоор “өлсөлөн зарлаж буй иргэдийн амь насаар дэнчин таьж” шоудаж байгаа юм байна гэж Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ гэдэг байгууллага нь  2008 оны 11–р сарын  25-нд   МБОИЗ нь 2008 онд “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөн”-өөс үүсгэн байгуулагдсан, 21 аймагт салбар зөвлөлтэй, улсын хэмжээнд 700 гаруй төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх, хамтын ажиллагааг нь зохицуулан, төр засгийн болон бусад байгууллага, иргэдтэй холбон ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв байгууллага юм.

Тус байгууллага нь гадаад, дотоод хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын хүрээнд ногоон ажлын байр бий болгох, байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, оюутан, судлаачид, ТББ-ын төлөөлөл солилцох хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна улс орны тогтвортой хөгжлийг хангахад иргэний нийгмийн идэвхитэй оролцоо, олон талт хүчтэй хяналтын тогтолцоог бий болгоход анхаарч ажилладаг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here