“Сентерра гоулд” ба эрх баригчдын үнэн нүүр царай

0
1213

Алт, Гацууртын орд, Ноён уул, Сентеррагоулд ба манай эрх баригчдын үнэн нүүр царайг судлаач Д.Ганхуяг өөрийн блог дээр баримт, нотолгоотой нь илчиллээ. Тэгээд ч энэ судлаач үе үеийн эрх баригчдын хийж ирсэн, хийсээр байгаа, хийхээр хичээж байгаа луйвар, булхай, хулгай дээрмийг шинжлэх ухааны ул суурьтай судалгаа, шинжилгээндээ тулгуурлан баримт нотолгоотой нь бичсээр байгаа билээ. Манай АТГ-ын мөрдөн шалгах, байцаах албаны ажилтнууд түүний блогт зочилж, түүнтэй хамтран ажилбал ээ дээ, мөн ч учиртайсан.

Харин манай эрх баригчид өнөө л ярьдаг юм аа ярьж, мэдэн будилсан, гэмгүй царай гарган  суусаар байна. Уул уурхайн сайд Р.Жигжид болон түүний түшмэл Д.Жавхланболд нар өнөөдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Сентеррагоулд” шиг ариухан, ашиг тустай амьтад байхгүй мэт ярилцлага өгчээ.

Тэр “Сентеррагоулд” нь хөөрхий чааваас, “махаа идэн” байж Ноён уулаас 50 тн алт аваад 1,7 тэрбум америк долларын борлуулалт хийж үүнийхээ зардалд 1,5 тэрбум ам доллар зарцуулах юм гэнэ. Цэвэр ашиг нь ердөө 200 мянган ам доллар. Эдгээр ажлын явцад 380 орчим сая долларын татвар, хураамжийг Монгол улсад тушааж, 730 орчим сая долларын бараа, үйлчилгээг 10 жилийн хугацаанд авна хэмээн тэд баталж байна. Өө тийм, 1000 ажлын байр бий болно гэж хэлсэн шүү. Харин энэ нь 10 жилдээ юу эсвэл гэсэн асуулт үлдээж байна.

Гэтэл энэ хэдэн нөхөд Ноён уулаа аварна энэ тэр гээд юу ч ойлгохгүй, хэцүү байна хэмээн тэд гомдоллохоо нуусангүй. Тэгвэл тэр 200 мянган ам долларын ашгийн төлөө та бидний, зөвхөн та бидний ч биш, соёлт хүн төрөлхтөний шүтээн байж мэдэх газар шороог маань ухаж төнхөх гээд байгаа “Сентерррагоулд” болон тэдний аманд орсон манай эрх баригчдын тухай нэгэн нийтлэлийг судлаач Д.Ганхуяг өөрийнхөө блог дээр тавьжээ. Болгооно уу.

Г.Чугаа

“СЕНТАРРА ГОУЛД” БА МОНГОЛЫН АРД ТҮМЭН

Манай эрх баригчид дандаа новшийн юмтай орооцолдож дандаа новшийн ажил хийнэ ээ. Үнэн дургүй хүрмээр шаарууд. Энэ тухай өгүүлсү…

Энэ өдрүүдэд Кыргизийн Засгийн Газартай Stans Energy компанитай зарга үүсгээд байна. Учир нь Киргизийн Засгийн Газар алтны асар том Кумторын орд газраа ашиглах гэж Centerra Gold-той хамтарсан үйлдвэр байгуулах гэж байгаа юм. Манайхаас хамаагүй ухаантай, хамтарсан үйлдвэрийн гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл Stans Energy компанийн зарга гараад иржээ.
2014 оны 10 дугаар сард Канадын Онторио мужийн Дээд шүүх канадын уулын олборлох Stans Energy Corp-ын шаардлагаар “Кыргизсталтын” ХХК-д хамаарч байсан Centerra Gold-ын 47 сая хувьцааг царцаасан байна.
Энэ шийдвэрийг Кыргиз Улс газрын ховор металлын Кутасай II ордын газрын хэвлийг ашиглах лицензийн гэрээг сунгасан нь хүчингүй гэж хүлээн зөвшөөрөх шүүхийн ажиллагаа Кыргизэд эхэлж, 118,2 сая долларын өр төлөх тухай Москвагийн Худалдаа-аж үйлдвэрийн Танхимийн дэргэдэх Арбитражийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж гаргасан аж.
“Хэрэв Кыргиз улс энэ маргаандаа ялж чадахгүй бол Stans Energy компани Centerra Gold-ын хувьцааг алдагдлынхаа нөхөн төлбөр болгож авах юм. Ингэснээрээ Кыргизийн Засгийн Газар Кумторын орд газрыг эзэмших хамтарсан үйлдвэрийн талд хүрэх хангалттай тооны хувьцаа олж чадахгүйд хүрэх болно” мэргэжилтнүүд дүгнэж байна.
“Кумтор” төслийн асуудлаарх кыргиз, канадын төлөөлөгчдийн хэлэлцээрийн сүүлчийн шат энэ оны 2 дугаар сарын 7-нд эхэлжээ.
Дүгнэлт
1. Монголын эрх баригчид дэвэн дэлхийн хамгийн шилдэг луйварчдыг санаатайгаар сонгон олж хуйвалдаанаа хийж байна.
2. Гачууртын хуйвалдаан Киргизийн будлиантай олон сэжмээр шууд холбоотой нь тодорхой байна. Кыргиз, Монгол хоёрт яг ижил цаг хугацаанд, яг ижил компаниуд, яг ижил асуудлаар ингэж хутгалдах магадлал байхгүй.
3. Монголчууд Кыргизэд алдсан Centerra Gold-ын өрийг Гачууртынхаа ордоор төлөх гэж байна гэсэн шууд дүгнэлтийг би хийж байна.
4. Ц.Элбэгдорж Кыргизэд очиж: “Та бид адилхан хөх оортой (толботой) ах дүүс” гээд байсны учир одоо тайлагдаж байна. Мөн түүний гадаад эдийн засгийн холбоо сүлбээ ил болж эхэлж байна.
5. Кумторын орд газраас болж Кыргизийн анхны Ерөнхийлөгч А.Акиев унасан, удалгүй бас л Кумторын ордоос болж тэнд “өнгөт хувьсгал” гарч Бакиев гэж бас нэг Ерөнхийлөгч унасан.
6. Монголчууд Гачууртынхаа ордыг Кумтор шиг болгохгүйн тулд Ц.Элбэгдорж болон Засгийн Газраар, түүнчлэн АН, МАН-аар “туг тахихад” манай ард түмнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
7. Сентерра Гоулдын Монгол дахь хувьцаа эзэмшигчид: Монгол Эрдэнэ компани, Морисон Кнудсен, Алтай трейдинг, бас АGR Libited цаана нь байдаг гэдгийг олон хүн мэдэхгүй ч судлаач хүн мэддэг юм.
8. УИХ-ын гишүүн Г.Уянгын Гачууртын болон бусад асуудлаар тавьсан улс төрийн шаардлага туйлын зөв, төгс үнэлэлт юм.
9. АН, МАН-ын мөнхийн хуйвалдааныг таслан зогсоох нь монгол үндэстний хойшлуулшгүй бодит зорилт мөн.
10. Эрх баригчид энэ бусармаг бодлого, үйлдлээ энэ чигээр нь үргэлжүүлэх аваас Монголын ард түмний бослого тэмцэл мандтугай !!!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 24. 

Эх сурвалж: www.TODAY.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here