Улсын баяр наадмын өмнөхөн Хан-Уул дүүрэгт 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримлын хөшөөг байрлуулсан нь нийслэлийн хүүхэд залуусын очих дуртай газрын нэг болсон. Багачууд ан амьтдын баримлыг сонирхон үзэж, эцэг эхчүүдээрээ зургаа авахуулж байлаа.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-аас санаачлан 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайд ногоон байгууламжтайгаар бүтээн байгуулсан юм. Уг цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай ч бий. Харин ан амьтдын баримлыг бороо болон наранд өнгөө алддаггүй нийлэг пластик материалаар хийжээ. Ингэж олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн ажлыг зарим нь үл хүндлэн эвдлэн сүйтгэж байна. Аргаа барахдаа харж хандах хүн томилсон ч үр дүнгээ өгсөнгүй, баримлыг сүйтгэжээ. Зарим эцэг, эх баримлын дээр нь хүүхдээ суулгаж болохгүй хэмээн сануулж, хэлмээр байхад үгнээс нь зөрж эвдэлж орхидог байна. Хотын өнгө үзэмжид чимэг нэмэх энэ мэт бүтээн байгуулалтыг арчилж, хямагдахгүй юм гэхэд эвдлэхгүй байх ухаан XXI зууны иргэдэд баймаарсан. Гэтэл хашаандаа аваачиж тавих гэдэг юм уу, эсвэл сүүдрэвчээ чимэхээр хулгайлдаг уу зарим амьтдын баримлыг хуу татаад аваад явчихсан байх юм. Ингэж буруу аргаар авч байгаа нөхөд хүүхэд багачуудаасаа ичээсэй дээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин, www.dorgio.mn