ХАНДИВ ЦУГЛУУЛАХ САЙН ДУРЫН АЯН 2015-04-23 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

0
1768
Нийт ТББ-ынхан, гишүүд дэмжигчид ээ!
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад   гурван том  түймэр асч байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнот аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас түймэр ирж байгаа ба хүрээг нь тэлүүлэхгүй байх арга хэмжээ авч хүч тавин ажиллаж байна.
МБОИЗ-ын ажлын албанаас Түймэрт өртөн орон гэргүй болсон хүмүүсийн гэр бүл, нутгийн иргэд, Халуун цэг дээр түймрийг унтраахаар ажиллаж байгаа нутгийн ард иргэд, Онцгой байдлын албаны алба хаагчид, Хилийн цэргийн  алба хаагчид, Цагдаагийн байгууллагын алба хаагчидад зориулан биет болон биет бус хандивийн сан байгуулан ажиллаж эхэллээ.
Та бүхэн яаралтай тусламжийн гараа сунгаж өөрсдийн хувь нэмрээ оруулж чадах бүхнээ бидэнд мэдэгдэн хамтран ажиллахыг хүсье.
Мөнгөн хандив үзүүлэх хүмүүс өөрсдийн нэр, утасаа банкны орлогын баримт дээрээ заавал бичээрэй.
Хандивын данс:    ХААН БАНК-50 3741 5521 -Эрдэнэ 
БИЕТ хандив үзүүлэх хүмүүс  МБОИЗ-ийн ажлын албан дээр авч ирж өгөх эсвэл хаанаас очиж авахыг ажлын албаны утасаар мэдэгдэн хаяг, утасаа хэлнэ үү. 
БИД-ХАМТДАА ХҮЧТЭЙ
Анхны хандивыг Тэргүүн С.Дамдинсүрэн -20 000₮
                           Гүйцэтгэх захирал- 20 000₮-өөр эхлүүлэв.
МБОИЗ-ийн ажлын алба