ТӨСВИЙН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ОРОН НУТГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСВИЙН ҮЙЛ ЯВЦ ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО

0
1234

Ерөнхийлөгчийн тамгын газар, Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси интэрнэшнл Монгол, ТАН / төлсөн авснаа нийтэл / эвсэл хамтран орон нутгийн түвшинд төсвийн төвлөрлийг сааруулах, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангах, төрийн бодлогын хэрэгжилтийн талаархи нээлттэй хэлэлцүүлэгийг “Иргэний танхим”-д зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт  Казакстан улсын төлөөлөл, нийслэлийн дүүргийн иргэний танхим болон орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтэнүүд, “Иргэд төсвөө хянана сүлжээ”-ний ТББ-ынхан, МБОИЗ-ийн төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Монгол улсад Казакстан улсын төрийн  болон  ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл тэнцүү оролцоотой 10 хүний бүрэлдхүүнтэй баг

  • Монгол улсын төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй талаарх Монгол улсын туршлагыг судлах
  • Монгол улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй байдал,  түүнийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэний нийгмийн  оролцоог хангахтай холбоотой туршлага судлах зорилготой ажиллав.

Энэхүү туршлага судлах аялалыг Казакстан улс дэх Соросын сангийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн тамгын газар, Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси интэрнэшнл Монгол, ТАН / төлсөн авснаа нийтэл / эвсэл хамтран зохион байгуулсан.

Туршлага судлах ажлын хүрээнд  Казакстан улсын төлөөлөгчид, ТАН эвсэлийн гишүүдийн хамтарсан бүрэлдхүүн  06.16-18-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, орон нутгийн түвшинд төвлөрлийг сааруулах, төсвийн үйл явцад иргэлийн оролцоог хангах төрийн бодлогын хэрэгжилтийн талаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Даланзадгад сумын ИТХ болон ЗДТГ-н удирдлагууд, ИН-ийн сүлжээний гишүүдтэй уулзалт хийж, харилцан мэдээлэл солилцлоо.

ОҮИТБС-д Казакстан улс нэгдсэн бөгөөд энэ санаачлага МУ-д ялангуяа орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлага судлах зорилгоор Ханбогд сумын түвшинд жил бүр зохион байгуулагддаг “ ОҮИТБС –  Ханбогд суманд” олон талт нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон байна.

Тус хэлэлцүүлэгт “ Иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийн сааруулах орон нутгийн   шинэтгэлийг хэрэгжүүлэх нь” илтгэлийг МУ-ын ерөнхийлөгчийн иргэний оролцоо, ЭЗ бодлогын зөвлөх Л.Дашдорж, “Орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл ядцад иргэдийн оролцоог хангах нь” илтгэлийг Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын орон  нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зөвлөх П.Ганчимэг, “Орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явцад иргэлийн оролцоо” илтгэлийг “Ил Тод сан” ТББ –ын тэргүүн Д.Цэрэнжав нар төрийн бодлогын хэрэгжилт үндэсний болон орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцууллаа.

Казакстан улсын туршлага судлах багийнхан орон нутагт ажиллаж  авсан мэдээлэл, ажиглалт, туршлагын талаар болон өөрийн орны төвлөрийг сааруулах, төсвийн үйл явцад  иргэдийн оролцоог хэрхэн  хангаж буй талаар туршлага сургамжаа хуваалцсан болно.

   2015 оны 6 дугаар сар 19

Төрийн ордон